Нүүр хуудасМэдээБГД: “Дезерет” Олон улсын байгууллага өөрсдийн санаачилгаар цэцэрлэгт хүрээлэнгийн нэгээхэн хэсгийг тохижуулан...

БГД: “Дезерет” Олон улсын байгууллага өөрсдийн санаачилгаар цэцэрлэгт хүрээлэнгийн нэгээхэн хэсгийг тохижуулан хүлээлгэж өглөө

Баянгол дүүрэгт иргэд амрах алхах боломжтой газрын нэг бол Төмөр замын арын талбай буюу “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэн юм.

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд уриалга гаргаж тус цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлыг 5 дугаар сард 200 гаруй мод тарьж, зэрлэг болон хог хаягдлыг цэвэрлэснээр эхлүүлсэн.

Энэ хүрээнд “Дезерет” Олон улсын байгууллага өөрсдийн санаачилгаар цэцэрлэгт хүрээлэнгийн нэгээхэн хэсгийг тохижуулан хүлээлгэж өглөө.

Мөн Улаанбаатар Төмөр Замд ашиглалт, хамгаалалт, өмчлөлийг хүлээлгэж өглөө.

Цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН