Нүүр хуудасМэдээБГД: Д.Янжиндуламд Баянгол дүүргийн ХҮНДЭТ ИРГЭН тэмдгийг гардууллаа

БГД: Д.Янжиндуламд Баянгол дүүргийн ХҮНДЭТ ИРГЭН тэмдгийг гардууллаа

Баянгол дүүрэг болон ХБНГУ-ын Бранденбург мужийн Шойнефельд хот 1998 оноос түншлэлийн харилцаа тогтоож, өдгөө 25 дахь жилдээ хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Хоёр талын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд олон арга хэмжээ, ажлыг санаачлан хэрэгжүүлж, дүүргийн гадаад харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Янжиндуламд Баянгол дүүргийн #ХҮНДЭТ_ИРГЭН тэмдгийг гардууллаа.

Тэрбээр, Шойнефельд хот болон Баянгол дүүрэгт ажиллах хүч, сурагч солилцоо, Ардын язгуур урлагийн их наадам, Үндэсний их баяр наадам, Зуны баяр гэх мэт соёлын арга хэмжээ, туршлага солилцох айлчлал зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн.

Мөн 2017 онд Шойнефельд хотод “Баянгол” цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, Монгол-Германы найрсаг харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН