Нүүр хуудасМэдээБЗД: Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын VI шуурхай зөвлөгөөн болжээ

БЗД: Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын VI шуурхай зөвлөгөөн болжээ

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын VI шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр Монгол улсын Засгийн газрын 237 дугаар тогтоолоор сум, хороонд ажиллах нийгмийн ажилтны орон тоог баталсан тухай, дүүргийн хэмжээнд цэвэрлэгээ, угаалгын ажлыг дахин эрчимжүүлэх, улсын болон нийслэл, дүүргийн төсвөөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын тухай танилцууллаа.

Дулааны улирал эхэлж цас, мөс хайлж байгаатай холбогдуулан цэвэрлэгээ, угаалгын ажлыг эрчимжүүлэх, боловсролын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах, хотын өнгө үзэмжийг сэргээх ажил дүүргийн хэмжээнд үргэлжилж байна. Мөн энэ үеэр хороодын Засаг дарга нар шуурхай шийдвэрлэх тулгамдаж зарим асуудлыг хэлэлцүүллээ.

Хуралдааны төгсгөлд Засаг дарга Г.Жаргалсайхан шар усны үер болон халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын далан, сувгийг цэвэрлэх, төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудасны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгсөн бөгөөд гэмт хэргийг бууруулах “Хамтдаа сэргийлье” арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН