ТҮЦ нь явганаар зорчих иргэдийн зай талбайг хязгаарладаг, орчныг бохирдуулдаг, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулдаг. Тиймээс дүүргийн хэмжээнд байрлах зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг зохион байгуулж эхэллээ.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо автобусны буудал дээрх ТҮЦ-ийг нүүлгэлээ. Тус байршилд өнгөрсөн онд тохижилтын ажил хийх ёстой байсан ч автобусны буудал дээрх түргэн үйлчилгээний цэгээс шалтгаалж дээрх ажил зогссон. Яг энэ шалтгаанаар 6 дугаар хорооны автобусны буудлын ажил зогсож он дамжаад байна.

Мөн тухайн ТҮЦ-ний дор олон жил хуримтлагдаад байсан хог хаягдлыг зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагын ажилчид цэвэрлэж байна.
