Өнөөдөр Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын гарамгай баатар, хурандаа Л.Дандарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга инженерийн цэргийн удирдах газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн хөгжмийн политехникийн коллежийн төлөөллүүд болон БНМАУ-ын баатар, хурандаа Л.Дандарын үр хүүхэд, ач, зээ, төрөл садан оролцож хүндэтгэл үзүүлсэн юм.
