Нүүр хуудасМэдээБЗД: Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр 2,600 тонн хог хаягдал цэвэрлэжээ

БЗД: Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр 2,600 тонн хог хаягдал цэвэрлэжээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/354 дүгээр захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2025.03.22-2025.04.12-ны өдрүүдэд 3 үе шаттай зохион байгууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд хот нийтийн аж ахуйн чиглэлийн 19 байгууллага, төрийн байгууллагууд, цэргийн анги нэгтгэл, их дээд сургуулиуд болон сургууль, цэцэрлэгийн боловсролын 210 байгууллага, 423 СӨХ, хувийн хэвшлийн 4,702 байгууллага, иргэдийн бүлэг болон 19,400 иргэн цэвэрлэгээнд оролцож, нийт 12,480,000 м.кв талбайгаас 2,600 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна.

Их цэвэрлэгээний хүрээнд ногоон байгууламж, зам талбайн тоосжилт бууруулах чийгшүүлэлт тогтмол хийж, 326 хүүхдийн тоглоомын талбай, 49,600 метр урт хайс, хашлага, 136 автобусны буудал, 1300 замын тэмдэг тэмдэглээ, 16 хөшөө дурсгал, 980 хогийн сав, 816 сандал, 1030 хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулж угаалга цэвэрлэгээ хийсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН