Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтээс санаачлан Гамшгийн эрсдэлийг бууруулах орох нутгийн зөвлөлийн төлөвлөгөөний дагуу Боловсролын хэлтэстэй хамтран боловсролын байгууллагын удирдлагуудад гамшгийн эрсдэлийн сургалтыг анх удаа зохион байгуулж байна.
Энэхүү сургалтаар Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, гамшгийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, мэргэжлийн ангиудын чадавхжуулах зорилготой юм.
Сургалтад Баянзүрх дүүргийн 37 сургуулийн 108 удирдах албан тушаалтан, 61 цэцэрлэгийн 293 удирдах албан тушаалтан хамрагдаж байна.