Нүүр хуудасМэдээБЗД: Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

БЗД: Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр цэцэрлэг, сургуулийн барилгын ажлын явц, өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн тухай хэлэлцлээ.

2024-2025 оны хичээлийн жилд улс, нийслэл, дүүргийн төсөв, хөрөнгөөр өмнөх онуудаас он дамжин хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ нийт 19 боловсролын байгууллагад хөрөнгө оруулалтын ажил хэрэгжиж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 3031 тн давс, бодис нөөцлөх шаардлагатай байна. Дүүргийн 12 хороонд фасадын их засварын 5 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Мөн зарим хороодын дээвэр их засвар, гадна фасадын засварын ажил үргэлжилж байна.

Нийтийн эзэмшил, орон сууц, гэр хорооллын гудамж, зам талбайд хийгдэх гэрэлтүүлгийн тоог үе шаттай нэмэгдүүлэх хүрээнд нийт 1893 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийжээ.

2025 онд нийт 8 байршилд авто замын ажил төлөвлөснөөс ажлын явц 65 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд нийт 27.02 км авто замын ажил хийгдэж байна. Түүнчлэн үерийн хамгаалалтын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтын ажлыг үргэлжлүүлэн хийгдэж байгаа юм.

Зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга Г.Жаргалсайханы зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаа эрчимжүүлэх, цэцэрлэг, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, зам тээврийн аюул ослоос урьдчилан сэргийлж, явган зорчигчийн гарц, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН