Нүүр хуудасМэдээБЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан, дүүргийн удирдлагууд БНСУ-ын Жонбук мужийн Жонжү хотын төлөөлөгчдийг...

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан, дүүргийн удирдлагууд БНСУ-ын Жонбук мужийн Жонжү хотын төлөөлөгчдийг угтан авч, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ

Тухайлбал Монгол оюутнуудыг БНСУ-д тэтгэлгээр сургах, ухаалаг хүлэмжийн аж ахуйг нэвтрүүлэх асуудлаар санал тавилаа.

Дүүргийнхээ оюутан залуусын мэдлэг оюуныг тэтгэх, дэмжих, эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсний ногоогоор иргэдээ хангах зорилготой бидний дэвшүүлж буй саналыг БНСУ-ын Жонбук мужийн Жонжү хотын төлөөлөгчид найрсгаар хүлээн авсан юм.

Мөн уулзалтаар Баянзүрх дүүрэг, БНСУ-ын Жонбук мужийн Жонжү хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН