Баянзүрх дүүргийн эмнэлэгт өчигдөр хүнд өвчтэй нэг хүн нас барсан талаар ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Я.Буянжаргал мэдээллээ.
ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Я.Буянжаргал:
“БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт одоогоор 194 хүн байна. Үүнээс 102 нь эмч эмнэлгийн ажилтнууд бусад нь өвчтөнүүд. Үндсэн өвчнөөр 16 хүн эмчлэгдэж байна.
Нэг хүнд өвчтэй 76 настай хүн өчигдөр энэ эмнэлэгт нас барсан. Уг хүн цээжний булчингийн сулрах өвчинтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагталтай, артерийн даралттай, чихрийн шижинтэй, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй өвчтөн байсан. Зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь ковидын халдвар байсан. Маш хүнд өвчтэй учраас шилжүүлэх боломжгүй байсан. ХӨСҮТ-өөс очиж зөвлөгөө өгсөн.” гэлээ.