БЗД-ийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээнд хот нийтийн аж ахуйн чиглэлийн 19 байгууллага, төрийн байгууллагууд, цэргийн анги нэгтгэл, их дээд сургуулиуд болон сургууль, цэцэрлэгийн 210 байгууллага, 423 СӨХ, хувийн хэвшлийн 4702 байгууллага, иргэдийн бүлэг болон 19.400 иргэн цэвэрлэгээнд оролцож, нийт 12.480.000 м.кв талбайгаас 2600 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна.

Их цэвэрлэгээний хүрээнд ногоон байгууламж, зам талбайн тоосжилт бууруулах чийгшүүлэлт тогтмол хийж, 326 хүүхдийн тоглоомын талбай, 49.600 метр хайс, хашлага, 136 автобусны буудал, 1300 замын тэмдэг тэмдэглээ, 16 хөшөө дурсгал, 980 хогийн сав, 816 сандал, 1030 хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулж угаалга цэвэрлэгээ хийв.
