Дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороодын албан хаагчид болон Залуучуудын холбооны залуус цусны донорын сурталчилгаат өдөрлөгт нэгдэн оролцлоо.

Өнөөдрийн арга хэмжээнд нийт 80 иргэн сайн дураараа цусаа хандивлаж, 250 хүний амь насыг аврах үнэт хувь нэмэр орууллаа.

Тус өдөрлөг маргааш буюу гуравдугаар сарын 5-ны өдөр ИЗИС-д үргэлжилнэ. Оюутан залуус та бүхнийг сайн үйлсэд нэгдэн, цус хандивлах өдөрлөгт идэвхтэй оролцохыг уриалж байна.

Нэг удаа цусаа хандивлахад – Гурван хүний амь аварна.





