Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж эхэллээ. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга удирдлагууд, халдвар судлаач нарын хамт салбар Амбулаториуд болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Менингококктийн бэлэн байдлыг хангуулах хяналт үнэлгээ хийж ажиллалаа.
Тухайлбал: Эрүүл мэндийн төвийн харьяа Салбар амбулатори хоёр, Зөвлөх Поликлиник, 9 дүгээр хорооны “Энх-энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж хүүхдийн кабинетууд болон бусад кабинетуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хариу зөвлөмжөөр ханган ажиллаа.
Мөн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн халууныг хэмжих амны хаалт зүүлгэх халдварын сэргийлэлт хяналтын хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллах үүрэг өглөө.