Нүүр хуудасМэдээБидний араншин: Ард олон нь гуйлга гуйж, утаанд хордож байхад төр засаг...

Бидний араншин: Ард олон нь гуйлга гуйж, утаанд хордож байхад төр засаг нь хараад л сууж байх ёстой юм шиг. . .

Б.Ганчулуун: “Fantastic” продакшны жүжигчин: 

Энэ киног үзээд багын найзуудаа их саналаа. Монгол хүний мөн чанар, тусархуу зан, нандин чанаруудыг харуулж чадсан бүтээл болжээ.

Б.Тамир: “Fantastic” продакшны найруулагч, жүжигчин:

Сүржин үг хэллэг байхгүй маш энгийнээр хүний амьдралын хатуу, хүнд зүйлийг маш сонирхолтойгоор тархи, зүрхэнд минь ойлгуулж өглөө. Нялуун биш, энгийн шууд тодорхой, найруулагчийн өөрийн характер харагдсан. Амираа маань өөрөө амьдрал дээр ийм зүйл байдаг чигээрээ даваад гарна гэсэн шулуухан хүн энэ зангаа кинондоо тусгасан мэт.

Ц.Амартүвшин: Ерөнхий найруулагч: 

Өөрийн хийсэн бүтээлийнхээ ард гарч үзээд суух мэдрэмж ямар байна вэ? 

Нээлтийн үзвэр төсөөлснөөс минь гоё боллоо. Хамгийн гол нь хүмүүсийн кинонд анхаарч миний хэлэх гэсэн үндсэн санааг ойлгож чадсан гэж бодож байна. 

Яагаад заавал “Бидний араншин” гэх нэрийг өгч ийм сэдвээр зохиолоо бичих болсон бэ?

Манай монголчууд өөрсдөө тэмцэл дунд амьдардаг. Байнгын асуудал, асуудалгүй газар ч гэж юу байх вэ. Миний хамгийн эмзэглэсэн зүйл гэвэл эрүүл мэндийн асуудал. Хүүхэд өвдөхөд сошиалаар хандив гуйх нь байх ёстой зүйл мэт болсон. Үүнийг улс орон ч тэр анхаарахаа больсон. Ард олон нь гуйлга гуйж, утаанд хордож байхад төр засаг нь хараад л сууж байх ёстой юм шиг. Тэгээд л энэ сэдвийг хөндөж уран бүтээл хийе гэж шийдсэн. Киноны гол дүр маань яагаад бээлий үйлдвэрлэв? гэхэд би судалж мэргэжлийн бээлий үйлдвэрлэдэг хүмүүсээс нь асууж судалж бодит байдлыг сүр дуулиан үзүүлэхгүйгээр харуулахыг хичээсэн. Том зүйлээс зайлсхийж амьдралд ойр болгосон.

Найруулагч хүний уран чадварыг шаардсан хэцүү сценүүд юу байв?

Киноны дундаас хойш сценүүд гол дүрийн нуруун дээр явагдсан. Гол дүрийн сэтгэл зүйтэй тулж ажиллах хэрэг гарсан. Харин гол дүр маань өөрөө сэтгэл зүй, түүнийхээ балансыг бэлдсэн байсан учир хүндрэл бага гарсан. 

Гол дүрийн жүжигчнээ хэрхэн сонгосон бэ?

Гол дүрийн жүжигчин бол миний доод курсийн дүү. Өөр маш олон кинон дээр дүүтэйгээ хамтарч ажиллаж байсан. Киноны гэрэлтүүлэгч хийдэг маш авьяаслаг залуу. Гол дүрд олны танил хүн тоглуулж болох байсан ч зориудаар Төөгий дүүгээ авсан. Шинэ дүр төрх, өөр мэдрэмж хүмүүст хүргэхийн тулд гол дүрээр сонгож авсан. 

Зохиолоо бичихэд хэдий хэр хугацаа шаардав?

2-3 сарын хугацаанд бичсэн. Э.Нямжаргал дүүтэйгээ хамтарч зохиолоо бичсэн. Судалгааны ажил дээр нэлээн хугацаа алдсан. Зохиолын хувьд би өөрөө их дурлаж бичсэн, тэр аура нь хүмүүст хүрээсэй гэж бодож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН