Нүүр хуудасМэдээБНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагаас хэрэгжүүлэх төслийн багтай уулзлаа

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагаас хэрэгжүүлэх төслийн багтай уулзлаа

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагаас Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүний эх үүсвэрийн чанарын тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Уулзалтад КОЙКА төслийн баг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Уулзалтаар нийслэлийн өмчит төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй сургууль, цэцэрлэгийн халаалтыг хатуу түлшнээс хийн түлш рүү шилжүүлэх боломжийг хэлэлцлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН