Нүүр хуудасМэдээБНСУ-ын хилээр нэвтрэх журам

БНСУ-ын хилээр нэвтрэх журам

Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн БНСУ-ын хилээр нэвтрэхэд мөрдөгдөж буй журмын талаарх мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас хүргэж байна.

  • Гадаадаас БНСУ-д ирж байгаа бүх зорчигчид PCR болон RAT-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч ирэх.  
  • Нисэх буудлын шалган нэвтрүүлэх хугацаанд өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн газрын шинжилгээ өгөх газарт хандах.
  • Өвчний шинж тэмдэггүй бол Өмнөд Солонгос улсад байрлах байр, зочид буудал эсвэл өөрийн амьдрах гэртээ очих бөгөөд 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал хийлгэх.
  • PCR шинжилгээний хариу гартал тухайн байрлаж байгаа гэр болон зочид буудалдаа хүлээх.
  • PCR шинжилгээний хариугаа аваад Q-Code вэбсайтад (https://cov19ent.kdca.go.kr) оруулна.
  • Хилээр орж ирснээс хойш 6-7 дахь өдөрт өөрөө бие даан түргэвчилсэн тестерээр шинжилгээ хийж үзэхийг зөвлөж байна.
  • Аль болох олон хүнтэй газар очихоос зайлсхийж, амны хаалт тогтмол зүүх.
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна уу.  

Энэ оны зургаадугаар сарын 8-наас хилээр орж ирсэн зорчигчдыг тусгаарлахгүй болж, хилээр орж ирсэн өдрөөс 10 хоног өөрийгөө хянах журам үйлчилж байна. Хилээр орж ирсний дараа PCR шинжилгээ хийлгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая хүртэл воны торгууль ногдуулах журамтайг анхаарна уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН