Дархан-Уул аймгийн нутагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч олон жил орхигдсон Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Хар Ямаатын ам зэрэг 2 байршлын 91.6 га газарт “Оюу толгой ХХК”-иас зарлагдсан тендерт шалгарсан “Бугант нандин”ХХК техникийн нөхөн сэргээлт хийж дуусган орон нутагт хүлээлгэн өглөө.