Нүүр хуудасМэдээБОАЖЯ: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх...

БОАЖЯ: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь (ЭККО-ФАРМ) төслийн нээлт боллоо

​Тус төсөл нь Хөвсгөл, Булган, Дорнод, Сүхбатаар аймгуудад хэрэгжих бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, хөдөө аж ахуйн салбарын байгальд суурилсан шийдлүүд, арга аргачлалыг нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тогтвортой үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм

​Өнөөдрийн байдлаар Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр нийт 24 төсөл, арга хэмжээг НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Иймд хэрэгжиж байгаа төслүүдтэй нэгдмэл уялдаатай ажиллаж, сайн туршлагаас суралцан, орон нутгийн иргэдэд үр өгөөжтэй байх талаас нь илүү анхаарч төлөвлөлтөө хийх нь чухал байгааг онцоллоо.

Төсөл хэрэгжсэнээр хөдөө аж ахуй, байгаль орчин, орон нутгийн уялдааг хангахад дэмжлэг үзүүлэхээс гадна биологийн олон янз байдлыг хамгаалах, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, хөрс, усны чанарыг сайжруулах инновац, шинэлэг арга барил нэвтрүүлэх, хүнсний аюулгүй байдлын тогтолцоонд хувь нэмэр оруулснаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах чадварыг сайжруулах юм.

Төслийн нээлтэд Канад Улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хатагтай Сандра Шуфани, БОАЖ-ын сайдын Зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч, НҮБУХӨСК-ийн Үндэсний зохицуулагч О.Одбаяр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЭККО-ФАРМ төслийн Монгол дахь захирал Глен Айнсворт, ЭККО-ФАРМ төслийн Канад дахь захирал Дебра Расмуссен болон албаны бусад хүмүүс оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН