БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн албан даалгаврын хүрээнд Булган аймгийн Сайхан суманд хорогдсон малын сэг зэм цэвэрлэх, цуглуулах, булшлах, ариутгал халдваргүйтгэл хийж устгах ажлыг Хануй голын сав газрын захиргааны албан хаагчид бусад Төрийн байгууллагуудтай хамтран хийж байна.
Тодруулбал тэмээ-2, адуу- 6961, үхэр-2455, хонь- 37857, ямаа-10476 нийт 57751 сэг зэмийг цуглуулан булшилж сэг зэм устгалын ажил 80.2%-ийн гүйцэтгэлтэй байна.