Нүүр хуудасМэдээБОАЖЯ: Хоол хүнс, шим тэжээлийн эх үүсвэр бол бэлчээр юм

БОАЖЯ: Хоол хүнс, шим тэжээлийн эх үүсвэр бол бэлчээр юм

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска:- “Даян дэлхийд малчид, мал аж ахуй эрхлэгчид, фермерүүд гээд хоёр тэрбум хүний амьжиргаа эрүүл соргог бэлчээрээс хамааралтай амьдарч байна. Хоол хүнс, шим тэжээлийн эх үүсвэр болсон бэлчээрийн экосистемийн бүрэн бүтэн байдал нь биологийн олон янз байдлыг хамгаалж, хүлэмжийн хийг шингээн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан газрын доройтол нь үйлдвэрлэл болон эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, улмаар бэлчээрт түшиглэн амьдардаг малчдын амьжиргаанд аюул занал учирч байна. Үүнийг шийдвэрлэхэд малчдын оролцоог хангаж, уян хатан удирдлага, засаглалын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал байна.

Тус тайланд дэлхий дахинд бэлчээр ашиглалтын бүлгүүдийн сайн сайхан байдал, даван туулах чадварыг бий болгоход шаардлагатай үр дүнтэй яриа хэлэлцээрийг өрнүүлж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн чухлыг онцолжээ” хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН