Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийг баталсан байдаг.

Тус цэгүүдийг тэмдэгжүүлж хилийн багана босгох, шинэчлэх ажлыг 2024 оны 10 дугаар сараас эхлүүлсэн ба 2025 оны 08 сарын 19-ны өдөр хийж гүйцэтгэж дууслаа. Энэхүү ажлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хийж гүйцэтгэлээ.
