Боксийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иордан улсын нийслэл Амман хотод болж байна.
Тэмцээн эхэлснээс хойш Монголын баг тамирчдын үзүүлсэн амжилтыг тоймлон хүргэж байна.
- 63 кг-ийн жинд У.Шинэцэцэг хүрэл медалийн төлөө Тайваний тамирчин Чен вен Суг, 54 кг-ийн жинд оухм О.Есүгэн Филиппиний Марсиал Дела Торрег,
- ОУХМ Алтанцэцэг Узбекстаны тамирчин Казакова Ферузаг ялж хүрэл медалийн болзол биелүүлэн мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байгаа юм.
Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Т.Номин-Эрдэнэ өнгөрсөн шөнө хүрэл медалийн төлөө Казакстаны тамирчин Ази тивийн хошой аварга Волоссенког ялж 19 насандаа тивийн медальтан боллоо. Түүний хувьд энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа манай багийн хамгийн залуу тамирчин юм.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд залуу тамирчин Б.Жанаргүль хүрэл медалийн төлөө Япон улсын тамирчинтай тулалдаж хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ.
Эрэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Х.Энхмандах БНСУ-ын тамирчинг хүрэл медалийн төлөө ялсан бол ням гарагт 57 кг-ийн жинд Г.Лундаа Хятадын Тайваний тамирчин Чен Вей Лийг 60 кг-ийн жинд Баярхүүгийн Буяндалай Ираны тамирчиг тус тус ялж хүрэл медалийн болзол биелүүлээд байна.
Ази тивийн аваргын алт мөнгө хүрэл медальт ОУХМ Б.Чинзориг Палистины тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдах байсан ч өрсөлдөгч тамирчин тулалдах боломжгүй болж Б.Чинзориг медалийн болзол биелүүлээд байгаа юм. Ингэснээр манай улсаас 9 тамирчин одоогоор медалийн болзол биелүүлж мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байна. Эрэгтэй тамирчдаас 48 кг-ийн жинд ОУХМ О.Өнөболд Японы тамирчинд, 54 кг-ийн жинд Ганболд Казакстаны тамирчинд тус тус медалийн төлөө тоглолтонд хожигдаад байгаа юм.
Өнөөдөр буюу даваа гарагт эрэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ БНСУ-ын тамирчинтай, эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд ОУХМ Б.Мөнгөнсаран Казакстаны тамирчин Дэлхийн хошой аварга ази тивийн аварга Назим Кызайбайтай тус тус тулалдана.
Энэ удаагийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас олон залуу тамирчид оролцож байгаагаараа онцлог байна. Одоогоор есөн тамирчин медалийн болзол хангаснаас долоон тамирчин нь анхны медалиа хүртээд байгаа юм.