Нүүр хуудасМэдээБоловсролын байгууллагуудад “АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААН” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Боловсролын байгууллагуудад “АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААН” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр тусгасан. Гамшгаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн онцгой байдлын алба хаагчдын үүрэг бус, бүх нийтийн үүрэг оролцоо чухал. Тэр тусмаа хүүхдүүдэд цэцэрлэг, сургуулиас нь эхлээд нэгдсэн мэдлэг, ойлголт өгч, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах чадварт суралцуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Боловсролын сайд П.Наранбаяртай хамтран ажиллаж, бүх шатны боловсролын байгууллагуудад “АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААН” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.

Энэ хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 20-оос 06 дугаар сарын 20-ны хооронд Нийгмийн орчны аюулгүй байдал, Байгаль, цаг уурын гаралтай аюултай үзэгдэл, Хүний үйл ажиллагаатай холбоотой аюул, Ахуйн орчны аюулгүй байдал зэрэг дараах дөрвөн чиглэлээр гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үүнтэй холбоотойгоор ЕБС-ийн II улирлын бие даалтын долоо хоногийг “НИЙГМИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдвийн хүрээнд зохион байгуулж, Мэргэжлийн боловсролын сургууль, Ерөнхий боловсролын сургуулиуд өөрсдийн онцлогт тохирсон Хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийх, Нийгмийн орчны аюулгүй байдал сэдэвт сургалт нөлөөллийн ажлыг өрнүүлж эхлээд байна.

Байгалийн гамшигт үзэгдэл болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан аюул, ослын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа тул Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай иргэнийг бэлдэхэд бүх шатны боловсролын байгууллагуудын оролцоо чухал юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН