Нүүр хуудасМэдээБОУАӨЯ:Байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх анхан ба дунд шатны мониторингийн сургалт боллоо

БОУАӨЯ:Байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх анхан ба дунд шатны мониторингийн сургалт боллоо

Байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх анхан ба дунд шатны мониторингийн сургалт 2025 оны 01 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Хустайн Байгалийн цогцолбор газарт зохион байгуулж байна.

Сургалтыг Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн санхүүжилтээр “Байгаль хамгаалагчийн сургалтын хөтөлбөрийн дагуу судалгаа, мониторингийн сургалт зохион байгуулах гэрээт ажил”-ыг гүйцэтгэгч “Дэлгэр консалтинг” ХХК зохион байгуулж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар оролцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН