Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны “Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/09 дугаар удирдамжийн хүрээнд Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-ийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж байна.

Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг тусгасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах хуулиар хүлээсэн үүрэгтэй.
Хяналт шалгалт үргэлжилж байна.





