Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт цахим хурал зохион...

БОУАӨЯ: Аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт цахим хурал зохион байгуулжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газраас Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/03 дугаартай удирдамжийн хүрээнд уул, уурхай, дэд бүтцийн төслийн үйл ажиллагаанд хийж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар аймаг, нийслэлийн байгаль орчны газрын улсын байцаагч нартай хяналт шалгалтын үйл ажиллагаа, Прокурорын байгууллагтай хамтран хэрэгжүүлж буй Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ, Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн Цагдааийн албатай хамтран ажиллах арга хэмжээний талаар цахим хурал зохион байгуулав.

Мөн тус цахим хурлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Салбарын хяналтын газраас “Уул уурхайн тоосжилт ба түүний нөлөөлөл” сэдвээр улсын байцаагч нарт мэдээлэл хийж, тоосжилт хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хор хохирол учруулж байгаа, тоосжилтоос хэрхэн сэргийлэх, түүнийг бууруулах талаар зөвлөмж өгөв.

Үүнд:

Тоосжилтыг бууруулах усалгааны систем, химийн бодис (CaCl₂, MgCl₂, лигносульфонат), бутлуур, туузан дамжуурга дээр хаалт, сорох вентиляци, усан мананцар үүсгэх, “Fog cannon” – манан үүсгэгч төхөөрөмж, нойтон өрөмдлөгийн арга зэрэг аргуудыг ашиглах;

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөхөн сэргээлт хийх, хүрээлэн буй орчин, хүн ам, байгаль орчныг хамгаалах арга хэмжээ авах, тоосжилтыг бууруулах арга хэмжээ аваагүй уул уурхай, нүүрс ачиж, буулгах талбайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих;

Уул уурхай, нүүрс ачиж, буулгах талбай болон нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны улмаас үүссэн их хэмжээний тоос шороо тухайн байгаль орчинд болон бүс нутагт ажиллаж, амьдардаг иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдарч ажиллах үндсэн эрхийг зөрчиж буй тул тоосжилтыг бууруулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх, мод тарих, зам талбайн усалгаанд саарал ус ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага MNS 5105:2001 стандартын шаардлагыг мөрдүүлэх зэрэг талаар мэдээлэл өгч ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН