Нэг хэргийг харьяалах чиглэлийн хяналтад, гэмт хэргийн шинжтэй 5 хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 84 иргэн, аж ахуйн нэгжид 50.350.0 мянган төгрөгийн торгууль, 50 иргэн, аж ахуйн нэгжид 67.912.7 мянган төгрөгийн нөхөн төлбөр ноогдууллаа.
Гомдол мэдээллээс үзэхэд зохих зөвшөөрөлгүй амьтан агнасан, амьтны гаралтай түүхий эд худалдсан, цооног гаргасан, газрын хэвлийд дур мэдэн халдсан, ашигт малтмал эрэн хайсан, байгалийн ургамал түүж бэлтгэсэн, өнгөт чулуу түүсэн, хүрээлэн байгаа орчин бохирдуулсан, хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан гэх зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна.