Ойн тухай хуулийн 28 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 30 дугаар зүйлийн 30.2, 30.3 дахь хэсэгт заалт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/699 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны хязгаарлалтын бүсийн ойн сангийн 30 га талбайд ойн хортонд нэрвэгдсэн, цаашид ургах чадваргүй болсон ойд ойн цэвэрлэгээний ажил явагдаж байгааг мэдэгдэж байна. Тус цэвэрлэгээний ажилд Хамгаалалтын захиргааны албан хаагчид Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавин ажиллаж байна.

– Ойн цэвэрлэгээний ажил хийгдсэнээр ойн түймэр болон хортон хөнөөлтөөс сэргийлэх, ой байгалийн жамаар сэргэн ургах нөхцөл байдлыг бүрдүүлэх ач холбогдолтой.