Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төслийн нэгдсэн уулзалт зохион...

БОУАӨЯ: “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нэгдсэн уулзалт зохион байгууллаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нэгдсэн уулзалт Бөхөн шарын нурууны орон нутгийн тусгай хамгаалалттай газарт 2024 оны наймдугаар сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уулзалтад Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, ИТХ-ын төлөөлөгч Б.Өсөхбаяр, БОУАӨ-ийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, төслийн захирал Ц.Уранчимэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн шинжээч Э.Эрдэнэбат, Төслийн ахлах зөвлөх З.Батжаргал, Хайрхан, Батцэнгэл, Эрдэнэмандал сумдын удирдлагууд болон төслийн зөвлөх, ажилтнууд нийт 60 гаруй төлөөлөл оролцлоо.

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн үндсэн зорилтод тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0,9 сая га талбайгаар өргөжүүлэхээр тусгасны дагуу нийт 1,2 сая га талбай бүхий 20 газрыг тусгай хамгаалалтад аваад байна. 2021 онд Архангай аймгийн Бөхөн шарын нурууны 58167 га талбай бүхий газар нутгийг байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах, биологийн олон янз байдал, шүхэр зүйл амьтадыг хамгаалах өсгөж үржүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, эко аялал жуулчлал хамтын менежментийг хөгжүүлэх зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Төслийн хүрээнд ховор амьтан Баданга хүдэр, Халиун бугын илийг сэргээн нутагшуулж цаашид бичил бугын аж ахуй байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус орон нутгийн тусгай хамгаалалттай газарт шинжлэх ухааны судалгаа, мониторингийн төв болгон хөгжүүлэх нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор ногоон технологотой Пассив хаус болон эко гэр баазын бүтээн байгуулалтыг Архангай аймгийн ЗДТГ болон төслийн хамтарсан санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн. Төслийн нэгдсэн уулзалтад оролцогчид сэргээн нутагшуулсан Халиу бугийн илий, Баданги хүдэр болон бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцаж цаашид ОНТХГ-ын хамгаалалтын захиргаа, менежментийн бүтцийг тодорхойлох талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН