Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон...

БОУАӨЯ: “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн удирдах хорооны хурал боллоо

Удирдах хорооны хурлыг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга даргалан явууллаа. Хурлаар төслийн 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсож, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан юм.

Энэхүү төслийг Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгуудад хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2022-2024 онд 1,604 га талбайд татмын ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа, 3000 гаруй га талбайд бэлчээрийн менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, онцгой үед ашиглах өвс, тэжээлийн 45 агуулах барьж байгуулан засварлаж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор нийт 99 худаг гаргаж, отрын бүс нутагт 7 худагт засвар хийх ажлыг гүйцэтгэсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэс болсон гол, мөрний урсац бүрэлдэх эх, голын татмын дагуу ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт зөвхөн 2024 онд нийт 900 га талбайд хийж 940 000 мод тарьж ургуулсан нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд томоохон хувь нэмэр оруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН