Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Монгол улс уур амьсгалын өөрчлөтийн эсрэг авч хэрэгжүүлэх үүрэг, амлалтаа ахиулан...

БОУАӨЯ: Монгол улс уур амьсгалын өөрчлөтийн эсрэг авч хэрэгжүүлэх үүрэг, амлалтаа ахиулан шинэ шатанд гаргалаа

Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын шинэчлэн баталсан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” зорилт буюу NDC 3.0-ийг танилцуулах чуулганыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран 2025.11.05-ны өдөр зохион байгууллаа. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орнуудын нэг бөгөөд температурын өөрчлөлт, гандуу газар нутаг, зуд зэрэг нь нийт хүн амын ойролцоогоор 40%-ийг эзэлдэг малчид, нүүдэлчдийн амьдралд заналхийлж байна. NDC 3.0-г шинэчлэх нь Засгийн газар иргэдээ, газар нутаг, экосистемээ хамгаалахын тулд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөг бууруулах арга хэмжээг илүү эрчимтэй хэрэгжүүлэхээ бататгаж байгааг харуулж байна.

Чуулганд Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын түнш байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгэм, судалгааны институцийн 300 гаруй төлөөлөл оролцлоо. Германы Холбооны Бүгд Найрамдах Улсын Элчин Сайдын Яамны Хөгжлийн Хамтын Ажиллагааны дарга Удо Вебер форумыг нээж, уур амьсгалын зорилгын хүрээнд түншлэлийн ач холбогдлыг онцлов.

Чуулганаар Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн шинэчилсэн зорилт Монгол Улсад ямар боломжийг авчирч буй талаар хэлэлцэх “ҮТХН 3.0 ба Боломж” панел хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд тус хэлэлцүүлэгт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Байгаль орчны төслийн дарга Бастиан Флүри панелистаар оролцож цаашид ҮТХН 3.0 баримт бичиг батлагдсантай холбоотой GIZ байгууллагын зүгээс хэрэгжүүлэх үйл ажиллагаа, алхамуудыг танилцууллаа.

Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн шинэчилсэн зорилт буюу NDC 3.0-ыг боловсруулахад ХБНГУ-ын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалал ба цөмийн аюулгүй байдлын яамны санхүүжилттэй Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжих (SPA) төслийн хүрээнд ҮТХН 3.0 баримт бичгийг боловсруулах замын зургийг боловсруулж, Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндсэн салбаруудын зорилтыг тодорхойлох, шинэчилсэн баримт бичгийг НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцид НҮБУАӨСК-д хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласан билээ. Цаашид ҮТХН 3.0 шинэчилсэн зорилтыг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажилд мөн дэмжин ажиллаж байна.

Арга хэмжээний төгсгөлд Байгаль орчин, уур амьсгалын сайд Б.Батбаатар дэмжлэг үзүүлэн ажилласан олон улсын түнш байгууллагуудад талархал илэрхийлэн, талархлын бичгийг гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН