Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Монгол Франц улс уур амьсгалын өөрчлөлт, тусгай хамгаалалттай газруудын менежментийн чиглэлээр...

БОУАӨЯ: Монгол Франц улс уур амьсгалын өөрчлөлт, тусгай хамгаалалттай газруудын менежментийн чиглэлээр бодлогын түвшинд ажиллана

Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Монгол, Францын найрамдлын бүлгийн дарга бөгөөд Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг (2024.09.09-ний өдөр) хүлээн авч уулзав.

Уулзалтаар ойн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч зэрэг хоёр улсын байгаль орчны хамтын ажиллагааны уламжлалт сэдвүүдээр санал солилцлоо.

Сайд С.Одонтуяа уулзалтын үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодит дэмжлэг үзүүлэн Францын шинжээчийг ажиллуулж байгаад талархаад Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулсан Ойн түншлэлийг хоёр талаас ач холбогдол тавих” асуудлыг хөндөв.

Түүчнлэн Монгол, Франц хоёр улсын хувьд 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд хуурай газар болон далай тэнгисийн 30 хувийг хамгаалалтад авах олон улсын санаачлагыг байгуулсан анхдагч орнууд учир тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, ялангуяа олон улсын стандартад нийцсэн хамгаалалтын захиргаадын менежментийг бэхжүүлэхэд Францын туршлагыг нутагшуулах боломжтойг дурдав.

Филипп Мүеэ боломжит бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлээд Сенатын түвшинд болон холбогдох байгууллагуудад уламжлан дэмжихээ илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН