Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: “Ногоон гайхамшиг – Бидний ой” танин мэдэхүйн баримтат киноны нээлт боллоо

БОУАӨЯ: “Ногоон гайхамшиг – Бидний ой” танин мэдэхүйн баримтат киноны нээлт боллоо

“Ногоон гайхамшиг–бидний ой” танин мэдэхүйн баримтат киног Герман Улсын нэрт байгалийн кино найруулагч Ян Хафт 2012 онд бүтээжээ.

“Далд амьдралыг ил болгоно” уриатай уг бүтээлдээ кино найруулагч нь Германы ойн гүн дэх нүдэнд үл үзэгдэх цэцгийн тоосноос эхлэн аварга амьтныг хүртэл тод томруунаар дүрслэн үзүүлэхдээ ойн гайхамшиг, ер бусын үзэсгэлэн хийгээд ойн оршин суугчдынх нь нууцлаг амьдралыг олон талаас нь онц сонирхолтой дэлгэн харуулсан байна.

1 цаг 30 минут үргэлжлэх уг киноны зураг авалтыг 6 жилийн туршид Герман, Дани, Австри гэсэн 3 улсын ойд хийсэн ба зураглаачид 100 гаруй шөнийг өнгөлөн далдлах майханд өнгөрөөн 250 гаруй цагийн бичлэг хийж, кино техникийн сүүлийн үеийн арга техник, ололт амжилтыг бүрэн дүүрэн ашиглаж бүтээсэн юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН