Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Сумын хог хаягдлын менежментийн сайн туршлага судлах хөтөлбөр-2024 эхэллээ

БОУАӨЯ: Сумын хог хаягдлын менежментийн сайн туршлага судлах хөтөлбөр-2024 эхэллээ

Европын Холбооны Свич-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилттэй Монгол улсад 4 дэх жилдээ хэрэгжиж буй SPRIM төслөөс БОУАӨЯ-тай хамтран сумын түвшинд хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой туршлага судлах аяллыг 2 дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн хөтөлбөрт 21 аймаг, 333 сумаас шалгарсан байгаль орчны салбарын 32 мэргэжилтнүүд оролцож байна.

Хөтөлбөрийг нээж Каритас Чех Репаблик байгууллагын суурин төлөөлөгч Яна Зилкова хэлсэн үгэндээ “Тогтвортой хог хаягдлын менежмент гэдэг бол тансаглал бус, харин зайлшгүй хэрэгцээ юм” гэдгийг онцоллоо.

Өнөөдөр хөтөлбөрийн оролцогчид хог хаягдлын менежментийн сургалтад хамрагдаж, салбарын экспертүүдээс суралцаж байгаа бол маргааш Улаанбаатар хотын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдтэй танилцана.

Харин 9 сарын 25-26-нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлах Хог хаягдал зохицуулах төвтэй газар дээрээс нь туршлага судлах юм. Нийт оролцогчиддоо амжилт хүсье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН