Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар энэ сарын 3-ны өдөр /2025.09.03/ БНСУ-ын Юхан-Кимберли компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Юхан-Кимберли компани нь байгаль орчныг хамгаалах чиглэлд “Уул, усаа ногоон байлгая” аяныг 1984 онд эхлүүлэн 50 сая гаруй мод тарьж, ой нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлж иржээ.

Тус компани нь Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт нийт 3,250 га ойн түймэрт шатсан талбайг ойжуулж, 11,000,000 нарс мод тарьсан, ойжуулалтын дараах арчилгаа, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
Мөн 1,100 га таримал ойд арчилгааны огтлолтыг хийх замаар таримал ойн бүтээмж, тэсвэрлэх чадварыг сайжруулах төсөл, урт хугацааны мониторинг судалгаа хийж таримал ойн менежментийг сайжруулах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Энэ удаагийн уулзалтаар:
Тужийн нарс Байгалийн цогцолбор газарт Юхан-Кимберли ой” ойжуулалт, ойн арчилгааны үр дүн
Монгол, Солонгос аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоотойгоор Монголын ойн аж ахуйн хамтын ажиллагааны чиглэл
Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт ойжуулсан талбайг түшиглэн эко аялал жуулчлал, байгаль орчны сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх
Монгол орны ойг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах
Зүүн Хойд Азийн ойн хамтын ажиллагаанд Монгол, Солонгос хоёр улсын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэнэ.
