Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Усны салбарын судалгаа, чадавх бэхжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх чиглэлд ЮНЕСКО-той хамтран...

БОУАӨЯ: Усны салбарын судалгаа, чадавх бэхжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх чиглэлд ЮНЕСКО-той хамтран ажиллахаар болжээ

БОУАӨ-ын сайд С.Одонтуяа ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн шинжлэх ухааны хэлтсийн дарга ноён Абоу Аманитай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. /2025-04-23/

Уулзалтаар Монгол Улс Усны дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр “Ус ба цөлжилт” сэдвээр хамтарсан арга хэмжээ зохион байгуулах санаачилгаа танилцууллаа.

Талууд усны салбар дахь судалгаа, чадавх бэхжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн ЮНЕСКО-гийн оролцоог “Бэлчээр, малчдын олон улсын жил – 2026” болон COP17 хүрээнд “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн олон улсын эвсэл” байгуулах Монгол Улсын санаачлагыг дэмжих, хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.

Ус, уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар Монгол Улсад чухал ач холбогдолтой гэдгийг талууд онцолсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН