Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Хязгааргүй байгаль хамгаалах сан, Тайван улсын Ци Синь сантай хамтран 1000 ширхэг мод тарьжээ.
Тэд мод тарихдаа ус хамгийн бага зарцуулдаг тусгай хувинг ашигласан байна. Энэхүү хувинг ашигласнаар сард 8 литр ус зарцуулжээ. Эхний ээлжийн буюу энэ оны зургадугаар сард тарьсан мод 90 хувийн ургалттай байгаа талаар ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “А” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНААС мэдээллээ.