Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Хамтарсан төслүүдэд ОУ-ын санхүүжилт татахаар тохиролцжээ

БОУАӨЯ: Хамтарсан төслүүдэд ОУ-ын санхүүжилт татахаар тохиролцжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Экологи, хүрээлэн буй орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Азиз Абдухакимовтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд нар уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуурга,цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэхээр тохиролцов.

Мөн ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (СОР17) бэлтгэлийн хүрээнд Узбекистан улсын оролцоог дэмжиж, цөлжилт, шар шороон шуурганы чиглэлээр Төв Азийн бүсийн ажлын хэсгийг байгуулж, хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН