Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо

БОУАӨЯ: Хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сандра Шуфанийг хүлээн авч уулзан, хоёр болон олон талт байгаль орчны хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр улсын байгаль орчны харилцааг агаарын чанар, сэргээгдэх эрчим хүч, бүхий л төрлийн бохирдолыг бууруулах, ойн тогтвортой менежмент, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментээр баяжуулах хүрээнд анхаарч ажиллахаар тогтов. Түүнчлэн талууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн бэлэн байдлыг зорилготой “ЭККО-ФАРМ” төслийн үр дүн шинэлэг аргачлал нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Сайд С.Одонтуяагийн зүгээс “Сэргээгдэх эрчим хүчний боломжит хувилбаруудыг Улаанбаатар хотод оршин суудаг өрх бүрт танилцуулан, бодлогын хувьд дэмжин ажиллах нь агаарын бохирдолыг бууруулан чанарыг сайжруулах, өрхийн амьжиргаанд хувь нэмэр оруулах чухал ажил” гэж харж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын хөгжлийн түншлэгч нартай уулзалтаа тогтмолжуулахаа онцлов. Мөн ногоон эдийн засагт шилжих чиглэлд шинэлэг, инновацад суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх чухал байгааг дурдав.

Харин Элчин сайд Сандра Шуфани “Энэ 5 дугаар сараас Канадын Flash Forest байгууллага Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран технологийн дэвшил – дрон ашиглан тусгай бортгонд суулгасан үр тариалах төслийг эхлүүлээд байгаа тухай дурдаад төслийн явцтай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдыг хамтдаа танилцахыг хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН