Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр

БОУАӨЯ: Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр

Ган цөлжилтийн эсрэг Дэлхийн өдрийг “Газраа нөхөн сэргээж боломжуудыг нээцгээе! уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

НҮБ-аас 1997 онд жил бүрийн зургаадугаар сарын 17-ныг Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан. Манай улсын хувьд 2003 оноос цөлжилтийн асуудалд анхаарлаа хандуулж, 2010 онд Засгийн газраас Цөлжилтийн эсрэг үндэсний хөтөлбөрийг баталж байсан юм.

НҮБ-ын цөлжилтийг үнэлэх ангиллаар тооцвол манай улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагддаг байна. Өнөөдрийн байдлаарх судалгаагаар нийт газар нутгийн 77 хувь цөлжилтөд нэрвэгдээд байна.

Цөлжилт нь газрын доройтол юм. Газрын доройтол гэсэн энэ ойлголтыг томоо шүхрээр зүйрлэвэл ган, үер, хөрсний бохирдол, хөрсний гулсалт гээд доройтлын олон хэлбэрийн нэг нь цөлжилт юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН