Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам өсвөр үеийн харваагаар /2025.07.06/ эхэллээ.
Энэ удаагийн Өсвөр үеийн Үндэсний сурын харваанд нийт 400 гаруй хүүхэд бүртгүүлж, цэц мэргэнээ сорьж байна.
Үндэсний Сурын салбар хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам даргалан ажиллаж байна.
Хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай