Нүүр хуудасМэдээБОУАӨ-ийн сайдын зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа

БОУАӨ-ийн сайдын зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ хуралдлаа

Байгаль орчин, уур амьсгалын сайдын 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/654 дугаар тушаалаар Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Сайдын зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн өнөөдөр /2025.08.08/ анхны хуралдаанаа хийлээ.

Хуралдааны үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд шинжлэх ухаанч хандах үүднээс сайдын зөвлөлийн гишүүдийг эрдэмтдээр бүрдүүлсэн. Сайдын зөвлөлд багтсан гишүүдийг хувьд төсвөөс цалинжуулахгүй, төрөөс олгогдох хангамж, дэмжлэгт хамрагдахгүй ч салбарын бодлогод хувь нэмрээ оруулахаар нэгдсэнд талархал илэрхийллээ. Цаашид салбарын хэмжээнд нэг зүгт харж тулгамдсан асуудлыг шат дараатай цэгцлэх, шинжлэх ухаанч бөгөөд ажил хэрэгчээр шийдэхийн төлөө хамтран ажиллах чухал” гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Талуудын 17 дугаар бага хурал (COP17) бага хурлыг зохион байгуулах хүрээнд 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй үндэсний хороо байгуулагдсан. Үүнд, Монгол Улс ямар санаачлага дэвшүүлж ажиллах вэ, гэдэг дээр санал санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг мөн цохон тэмдэглэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН