Хуралдааны эхэнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын орон нутагт ажилласан томилолтын мөрөөр хийсэн ажил болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох танилцууллаа.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймагт албан томилолтоор ажилласан. Томилолтын үеэр харьяа газруудын албан хаагчдаас тавьсан санал, тулгамдсан асуудалтай холбогдуулан яамны холбогдох газар, хэлтсийн дарга нарт 47 заалт бүхий үүрэг даалгавар өгсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 21 албан даалгавар хэрэгжиж, 23 нь хэрэгжих шатандаа, 3 арга хэмжээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа талаарх мэдээллийг өглөө.

Мэдээллийн дараа сайд Б.Батбаатар газар, хэлтсийн дарга нарт хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийн талаарх мэдээллийг цаг тухайд өгч ажиллахыг санууллаа.
