БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар өнөөдөр /2025.07.07/ Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны дэд захирал Стюардс Мажиннистай хоёр талт уулзалт хийж, байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр тал дараах үндсэн асуудлуудын хүрээнд байр сууриа хуваалцав.
Үүнд:
- IUCN байгууллагаас 2 жил тутамд зохион байгуулдаг “Дэлхийн байгаль хамгааллын конгресс”-т оролцож, Монгол Улсын байгаль хамгаалах бодлого, хуурай бүс нутгийн ойн менежмент, биологийн олон янз байдлын хамгааллын ололт амжилтыг олон улсын түвшинд танилцуулах
- Дорнод Монголын хуурай хээр болон Монголын говийн эко бүсийг Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх нэр дэвшүүлэлтэд техникийн зөвлөгөө үзүүлэх
- Хамтын ажиллагааны тогтвортой байдлыг гүнзгийрүүлэх хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах болон тус байгууллагын ENACT Partnership-д нэгдэж орох асуудал
- COP17 хүрээнд IUCN-тэй хамтран ажиллах боломжийг харилцан судалж, тодорхой дэд сэдэвт өдрийн зохион байгуулалтад хамтран ажиллах
Байгаль орчинд учирч болох эрсдлийг бууруулах, олон улсын үнэлгээ, зөвлөмжийг харгалзан үзэх зарчмыг баримтлан, холбогдох талуудтай уялдуулан ажиллаж буйгаа танилцуулав.
