Уулзалтын үеэр Монгол Улсад 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахад хамтран ажиллах, мөн 2026 оныг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн бага хурлаар Бэлчээр ба Нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн Олон улсын жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын түвшинд уг хоёр чухал арга хэмжээг зохион байгуулахад уялдаа холбоог хэрхэн хангуулах, төрийн бус оролцогч талуудыг зүгээс оролцоог хангуулах тал дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай харилцан санал солилцов.
Олон улсын Газрын эвсэл (International Land Coalition) нь 93 улс орны 323 байгууллагын гишүүнчлэлтэй, дэлхийн нийтээр газрын эрхийн шудрага, хүртээмжтэй байдлыг бэхжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг, хүн төвтэй газрын засаглалыг бэхжүүлэх зарчимд чиглэсэн олон улсын байгууллага юм.

Мөн Үндэсний газрын эвсэл нь Монгол улсад иргэд төвтэй газрын засаглалыг бэхжүүлэхийн төлөө төрийн болон бусад оролцогч талуудтай хамтран ажилдаг Олон Улсын Газрын Эвсэлийн гишүүд төрийн бус байгуулагуудын холбоо юм.