Олон Улсын Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Чарудатт Мишра манай улсын Засгийн газартай хамтын ажиллагаа амжилттай явагдаж байгаад талархаж илэрхийлэн, Цоохор Ирвэс түүний экосистемийг Хамгаалах Дэлхийн хөтөлбөр GSLEP (Global Snow Leopard and Ecosystem Protection)-ийг хүрээнд олон улс, бүс нутгийн түвшинд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй буйгаа дурдлаа.

Б.Батбаатар сайдын зүгээс цоохор ирвэсийн хамгааллын асуудлыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

GSLEP хөтөлбөрийн дээд хэмжээний уулзалт 2013 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн ба цоохор ирвэстэй 12 орны төлөөллүүд Киргиз улсын Бишкек хотод жил бүр уулзаж хуралдан цоохор ирвэсний хамгааллын арга хэмжээг төлөвлөж хамтран ажилладаг.
