Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккарретаг өнөөдөр /2025.02.06/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагааны чиглэл, тэдгээрийг хөгжүүлэх талаар дараах асуудлуудыг хөндөж ярилцлаа.
![](https://mand.mn/wp-content/uploads/2025/02/image-125.png)
Итали Улстай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, тухайлсан чиглэлээр хамтарсан шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;
Төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд сайн туршлага судлах, харилцан хамтын ажиллагааг дэмжих;
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх;
Италийн аж ахуйн нэгжтэй агаарын бохирдол, түгжрэл, хог хаягдлын асуудлаар хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх;
Италийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд боловсруулан хүргүүлсэн “Хог хаягдал боловсруулах мастер төлөвлөгөө”-г бодит ажил хэрэг болгож, бусад талуудад түгээхэд хамтран ажиллахаар санал солилцов.