Эрүүл мэндийн сайдын А/139 дугаар тушаалаар “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоо” улс орон даяар үргэлжилж байна. Энэ оны тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд нийт 296,505 иргэн хамрагджээ.Тодруулбал, Булган аймгийн хэмжээнд ходоодны дуран оношилгоонд орсон иргэдийн 46.5 хувьд нь ходоодны өнгөц улайлт илэрсэн бөгөөд хавдрын сэжигтэй гурван тохиолдлыг илрүүлж, дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлсэн байна.
Урьдчилан сэргийлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоонд өрх, сумын эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн урилгын дагуу хувийн бэлтгэлээ хангаж хамрагдахыг уриалж байна.