УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар Булган аймагт ажиллаж байна. Булган аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрч, зам даваа цасанд боогдож, ард иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байна.

Иймд, дээрх сумдад Улсын онцгой комиссоос 162,500,000 төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүлснийг сумын Засаг дарга нарт хүлээлгэн өгөв.






