Нүүр хуудасМэдээБХТ: “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ ажлын байрны давхардлыг арилгаж, удирдах албан тушаалтнуудынхаа...

БХТ: “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ ажлын байрны давхардлыг арилгаж, удирдах албан тушаалтнуудынхаа орон тоог 30 хувиар, нийт ажилтнуудынхаа 10,3 хувийг цөөлөх ажлыг эхлүүлжээ

Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ байгууллагынхаа эдийн засаг, үр ашгийн тооцоо судалгаанд үндэслэн сул орон тоог царцаах, чиг үүргийн давхардлыг арилгаж, удирдах албан хаагчдын тоог 30 хувиар, нийт 273 албан хаагчдын орон тоог 10,3 хувиар цөөлөх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Тус газар нь Төрийн хэмнэлтийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхдээ төсвийн үр ашгийн тооцоо, ажлын байрны оновчтой хүний нөөцийн бодлогыг барьсан бөгөөд энэ нь байгууллагын үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгах, урсгал зардал хэмнэгдэх ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН